Миний орон зай
Хааяа ч гэсэн
Хөөрхөн хүмүүсээс хөндийрөөд
Үгэн далайд умбах
Үзгэн хошуу нийлүүлэх миний л орон зай
Сэм сэмхэн орж
Сэтгэгдэл орж унших
Сайхан инээмсэглэж
Сэлфи хийх
Тансаг амьдралаараа гайхуулах
Тав Ж долоо Ж дээрэлхэх
Мөнгөнөөс өөр юм бодохоо байсан
Мөрөөдөхөөс өөрийг хийхээ байсан
Уран цэцэн нь дэндсэн
Ухаантны үг ишилсэн
Бэлэн амьдрал
Бэлтэй эр
Хялбар ажил
Их мөнгө хүссэн хүмүүсээс
Энэхэн орон зайд би өөрөөрөө л байх юм.
Бусдын жишигийг дагаж
Будагтай нүүрээрээ гоёж
Бүлцийтэл уйлж гомдсон атлаа
Бүүр эсрэгхэн постолж
Ялна, дийлнэ чадна хэмээж
Ялд оноогдсон хүн шиг
Янзын юм оруулдаг ч
Яалтай ч билээ нийгмээсээ суралцаж буй нь л тэр биз ээ.
Төрийн дээд индэрт
Түмэнээсээ ичихээ байсан
Төмөр нүүртнүүд нь ширэлж
Баас шээсээрээ дуудалцаж
Хоносон хоноглосон, янаг амрагуудаа
Бэл бэнчин хөрөнгө мөнгөө
Хээв нэгхээн мэдээлж байхад
Тольдож үлгэрлэж байгаа мань нь
Түүнээс юугаар дутхав дээ...
Түгээж бас тунхаглаж хов базалцаж л сууна...
Хааяа ч гэсэн
Хөөрхөн хүмүүсээс хөндийрөөд
Үгэн далайд умбах
Үзгэн хошуу нийлүүлэх миний л орон зай... С. Ундрах 2017.11.22
Хөөрхөн хүмүүсээс хөндийрөөд
Үгэн далайд умбах
Үзгэн хошуу нийлүүлэх миний л орон зай
Сэм сэмхэн орж
Сэтгэгдэл орж унших
Сайхан инээмсэглэж
Сэлфи хийх
Тансаг амьдралаараа гайхуулах
Тав Ж долоо Ж дээрэлхэх
Мөнгөнөөс өөр юм бодохоо байсан
Мөрөөдөхөөс өөрийг хийхээ байсан
Уран цэцэн нь дэндсэн
Ухаантны үг ишилсэн
Бэлэн амьдрал
Бэлтэй эр
Хялбар ажил
Их мөнгө хүссэн хүмүүсээс
Энэхэн орон зайд би өөрөөрөө л байх юм.
Бусдын жишигийг дагаж
Будагтай нүүрээрээ гоёж
Бүлцийтэл уйлж гомдсон атлаа
Бүүр эсрэгхэн постолж
Ялна, дийлнэ чадна хэмээж
Ялд оноогдсон хүн шиг
Янзын юм оруулдаг ч
Яалтай ч билээ нийгмээсээ суралцаж буй нь л тэр биз ээ.
Төрийн дээд индэрт
Түмэнээсээ ичихээ байсан
Төмөр нүүртнүүд нь ширэлж
Баас шээсээрээ дуудалцаж
Хоносон хоноглосон, янаг амрагуудаа
Бэл бэнчин хөрөнгө мөнгөө
Хээв нэгхээн мэдээлж байхад
Тольдож үлгэрлэж байгаа мань нь
Түүнээс юугаар дутхав дээ...
Түгээж бас тунхаглаж хов базалцаж л сууна...
Хааяа ч гэсэн
Хөөрхөн хүмүүсээс хөндийрөөд
Үгэн далайд умбах
Үзгэн хошуу нийлүүлэх миний л орон зай... С. Ундрах 2017.11.22
Comments
Post a Comment