Хөхөө шувууны үлгэр
Эрт цагт нэгэн ээж дөрвөн хүүхэдтэйгээ амьдардаг байжээ. Хүүхдүүд нь өглөөнөөс орой болтол тоглон, ээжийнхээ үгэнд ордоггүй байв. Ээж нь гэрийн бүхий л ажлыг хийн ядардаг байлаа. Нэгэн өдөр ээж нь хүндээр өвдөж хүүхдүүдээ дуудан: Хүүхдүүд ээ миний бие их муу байна. Ус авчирч өгөөч гэжээ. Гэвч хүүхдүүдийнх нь хэн нь ч ээждээ тусалсангүй. Ээж нь авдраасаа ер бусын сонин өнгөтэй уранхай дээлээ гаргаж ирээд хэдэн өдрийн турш оёж нөхөж дуусаад, гэрийн бүх ажлаа хийж, хүүхдүүддээ сүүлийн удаа хоол хийж өгчээ. Хүүхдүүд хоолоо идэж дуусах үед ээжийнх нь өмссөн дээлийнх нь ар талаас шувууны далавч урган гарч, гэнэт хөхөө шувуу болон хувираад тооноороо гарч, нисэн одлоо. Хүүхдүүд цөм ээжийнхээ хойноос гүйлдэж ээжээ буцаад ирээч дээ гэж дууджээ. Ээж нь ГҮҮГ ГҮҮГ оройтжээ, хүүхдүүд минь. Одоо миний өмнө нуурын ус мэлтийн харагдаж байна. Тэр усаар би өөрийгөө эмчилнэ. Би хэзээ ч гэртээ буцаж очихгүй, гээд уйлан хайлан нисэн одов. Энэ цагаас хойш хөхөө шувуу одоо болтол гаргасан өндгөө өөрөө дардаггүй бусал шувууны үүрэнд өндөглөж ангаахайнуудынхаа нүдэнд харагддаггүй болсон юм гэнэ лээ.
Эцэг эхийнхээ үгэнд ордоггүй хүүхдүүдэд сургамж болох үүднээс энэхүү үлгэр амнаас ам дамжин уламжлагдан ирсэн...
Эх хэмээх хүний эрдэнэт ачийг умартах хүүхдүүд минь энэхүү үлгэрийн утгыг үргэлж санаж яваарай... Undraa'S notebook 22;40
Эцэг эхийнхээ үгэнд ордоггүй хүүхдүүдэд сургамж болох үүднээс энэхүү үлгэр амнаас ам дамжин уламжлагдан ирсэн...
Эх хэмээх хүний эрдэнэт ачийг умартах хүүхдүүд минь энэхүү үлгэрийн утгыг үргэлж санаж яваарай... Undraa'S notebook 22;40
Comments
Post a Comment