Шууз хийх

Шууз

Дулааны улиралд махыг нойтноор нь хадгалах уламжлалт арга бол шууз хийх юм. Махыг шуузлахдаа жижиглэн хөшиглөж ширмэн тогоонд хуурна. Ингэж хуурахад их хэмжээний шүүс ялгарна. Энэхүү шүүсийг маханд нь шингээж ширгэтэл хуурна. Хуурсан махаа сэрүүн газар тавьж хөргөнө. Хөргөсөн махыг паалантай буюу модон саванд хийж гулууз модоор хий орох завсаргүй нягт чигжээд сайн таглана. Бэлтгэсэн шуузаа сэрүүн газар хадгална. Махаа жижиглэе, хөшиглөе, шуузалъя, хадгалъя, идье. 

Comments

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр