Posts

Showing posts from May, 2017

Нутаг минь

Нутаг минь Алсаас цэнхэртэх Байдрагийн гол Араас түших аавын минь нутаг Бодлын минь ганцхан эзэн Өсөж төрсөн Хүрээний буур Өнхөрч эрхэлсэн Хүрэмийн дэнж Сурч боловсорсон Байдрагийн 10 жил Санаж хүлээхийн эцсийн зогсоол минь Үгүйлэн үгүйлэх үнэтэй нутаг Үнэнийг өгүүлэх ээжийн минь захиас Өвөр дээрээ өсгөсөн буурлын минь онгон Өмөлзтөл санах миний нутаг Санан санан ирэх Сэтгэлийн минь дуудлага Сар жилүүдээр яаруулах Сайхан нутгийн минь салхи Алсаас цэнхэртэх Байдрагийн гол Араас түших аавын минь нутаг Хүүхэд насны минь гэгээхэн он жилүүд Хүрэм, хавцгай байгалийн үзэсгэлэн Хүршгүй оргил, Жинстийн овоо Хөх нуур, Цохиотын рашаан Хүнийх биш миний л нутгийнх Ар Жаргалант, өвөр жаргалант Амьд бүхний жаргалын орон Алсаас түшээд л бодолд минь өнждөг Миний нутаг аа... С. Ундрах 2008.07.15

Бие холдвол сэтгэл холдоно

Нэгэн эр гадаадад ажил хийхээр болж, өөрийн хайртай бүсгүйгээ уйлуулан оджээ. "Битгий санаа зовоорой". Чамдаа би өдөр бүр захиа бичиж байна гэжээ. Олон жилийн турш үнэхээр хайртай бүсгүйдээ захидал бичсээр байлаа. Гэтэл залууд өөрт нь шинэ ажил нь ихэд таалагдсан тул гэртээ харих бодол, төлөвлөгөө огт байсангүй. Харин нэг өдөр залууд хуримын урилга иржээ. Түүний найз охин нь нөхөрт гарах болсон байв. Бүсгүй найз залуугийнх нь захиаг авч ирж өгдөг байсан шуудан зөөгч залуутай суухаар болжээ. Бие биенээсээ хол удаан хугацаагаар тасран холдох гэдэг хайр сэтгэлийг хөргөж орхих тохиолдол байдаг ажээ. Хөөрхий залуу үнэхээр их гайхаж "Юу нь болохгүй байсан бэ? Би түүнд захидал, шоколад, цэцэг байнга явуулдаг байсан шүү дээ" гэлээ. Хүмүүсийн хоорондох аливаа харилцаа нь буруу тийш болоод ирэхээрээ, тухайн хүнд явуулсан бэлэгний жагсаалт болон түүний төлөө хийсэн болгон ихэнх тохиолдолд ямар нэгэн юм гарч ирэхэд нөлөөлдөг. Бид үргэлж л "Би түүнд ийм зүйл өгсөн. Би ч...
 Урсаад байна уу???   Уйлаад байна уу??? Үүл хуралдсаар бороо орох Үг хуралдсаар хэрүүл болох Сүү гашилсаар ээдэм болох Сэтгэл сэвтсээр гомдол болох Тэнгэр хуйсагнасаар шуурга болох Тоолон хүлээсээр хоног өнгөрөх Хурсан нулимс хэмжээнээс хэтрэхээр Гомдсон сэтгэл савнаасаа халихаар Хайрласан итгэл ганцаардлаар дүүрэхээр Гэгээлэг бодлууд хийсэн замхрахаар Төлөвлөсөн ажил хугацаанаас хэтрэхээр Төрүүлсэн үрээ санаж бэтгэрэхээр Эргэн тойронд хэн ч байхгүй мэт Дэрээ нормол мэгшихээр Элэгээ эвхрэн хоноглохоор Эх хүн гэдгээ умартахаар Дэндүү их дотогшлохоор Дэлхий гэгч давчдахаар Аягандаа нулимс багтахгүй Аяндаа хацрыг хамрыг даган Хань эрэн Хайр нэхэн Халуу дүүгэн Хацар норгон Хамар шархиран урсах...

My phone's my life

Хань болдог цагаахан минь Хоёрыг холбодог болзоохон минь Зурвас илгээдэг захиахан минь Зууч болдог ховчхон минь Зураг хадгалах альбомхон минь Элдвийг сонирхох тольхон минь Эрээчин сараачих тэмдэглэлхэн минь Мартсаныг сануулах сэрүүлэгхэн минь Мөнгөө тооцоолох нягтланхан минь Харанхуйд тусгах гэрэлхэн минь Хуудасгүй цагаахан номхон минь Хэлгүй ариухан мэдээлэгч минь Хараагүй анхны гэрчхэн минь Маргааныг шийдвэрлэх баримтхан минь Мөнгө шилжүүлэх банкхан минь Нулимс унагахгүй нүдхэн минь Нэрээ мэдэхгүй ухаалагхан минь Олонтой холбох гүүрхэн минь Онгоцноос хурдан цагаахан минь Ажлаас хумслах хулгайчхан минь Ажил хөнгөвчлөх хурдхан минь Нүүрээ харах тольхон минь Картаа хадгалах түрүүвчхэн минь Карманд багтах жижигхэн минь Гараас зууралдах цагаахан минь С. Ундрах 2017.05.12