Түүвэр өгүүлбэрүүд

Эмнэг хангалыг эр, бяр, эв дүйгээр номхтгож буй адуучинг харахаар үнэхээр бахархалтай. Оролдлого сайт оройд нь хүрнэ. Шувууд ганганахад сэтгэл сэргэнэ. Нар аль хэдийн гарчхаад байна. Өөрийгөө таньснаар бие хүн болон төлөвшинө. Морио уяя, гэрээ барья. Залхууралд бууж өгвөл өөрийн тавьсан зорилгоосоо буцах аюултайг бүү март. Уншсанаар номыг мэдэж авдаг, ярилцсанаар түүн лүгээ ухаан суудаг. Хүрэн үнээ маань тугаллалаа. Үүр цайснаас хойнохон час гэсэн дуугаа өргөн цангинуулсаар ертөнц дээр шинэ хүү мэндлэв.
                                                        
                                                            Түүвэр өгүүлбэрүүд 1.
Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт амьдардаг. Аав, ээж минь намайг эрдэм ном шамдаарай гэсэн. Бүгдээрээ л сайн сурцгаая. Эрдэм номд шамдъя. Эх хэлээ суръя. Ангиараа “Хүмүүн бичиг” сонин захиалъя. Дүү минь чи сайн л сурна шүү. Ах аа нохойгоо хориорой гэж ээж хэлсэн шүү. Би удахгүй “Найрамдал” зусланд амрана. Түүний нэрийг Энх-Ирээдүй, дүүг нь Бат-Ирээдүй гэдэг. Бүгдээрээ сайн найзууд больё. Сумьяабазар маргааш Япон улс руу аялана. Эгч өчигдөр АНУ-аас утсаар ярьсан. 
                                                               
                                                      Түүвэр өгүүлбэрүүд 2.
Миний хүү ээждээ сайн тусал. Ламтан та манайд морилж ном номло. Дүү минь чи зөв тоолоорой. Ногоон өнгийн цаасаар монгол бичгээ хавтасла. Ангийн дарга хэн бэ? жижүүрээ хийлгэ, хогоо гарга. Тахийн удамт адуун сүрэг. Чиний хочийг би мэднэ. Гол намуухан урсана. Чин үнэнч, цэгц шударга байцгаая. Чи багшийн хэлсэн дээрх дүрмүүдийг сайн тогтоожээ. Онгоц өнөөдөр хөөрчээ. Ангийн олонх нь сайн бичсэн байна. Чи морио сайн уяарай. Гэрийн даалгавраа хуулахаа больё, хамтран ярилцъя, чамд бид тусалья. Ангиараа чээж бичигтээ сайн болцгооё.  


Түүвэр өгүүлбэрүүд 3
Бидний олонх нь Америкийн элчин орсон. Арав гаруй дуучид дуулав. Ангид бүгд иржээ. Жуулчид жилээс жилд өсчээ. Эрүүл чийрэг амьдарцгаая. Манай клубийн тамирчид марафонд гүйнэ. Бид кино театрт уулзав. Гар бөмбөгийн тэмцээн бидний хожлоор өндөрлөв. Миний дүү Бат-Очир надаас жаахан биетэй. Бид математикийн бодлого бодож, чээж бичгийн алдаагаа засч удахгүй “Шилдэг анги”-аар шалгарна гэдэгт итгэж байна. Дуугаа дуулбал дуулаарай нөхөд өө. Бат аа анги доторх ширээ сандлыг хариуцаарай. Компьютер нүдэнд хортой. Телевизийн мэдээ мэдээллийг тогтож хааяа сонсъё. Ээжийн шампуниар үсээ битгий угаагаарай. 

Comments

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх