Нутаг минь

Нутаг минь
Алсаас цэнхэртэх
Байдрагийн гол
Араас түших аавын минь нутаг
Бодлын минь ганцхан эзэн
Өсөж төрсөн Хүрээний буур
Өнхөрч эрхэлсэн Хүрэмийн дэнж
Сурч боловсорсон Байдрагийн 10 жил
Санаж хүлээхийн эцсийн зогсоол минь
Үгүйлэн үгүйлэх үнэтэй нутаг
Үнэнийг өгүүлэх ээжийн минь захиас
Өвөр дээрээ өсгөсөн буурлын минь онгон
Өмөлзтөл санах миний нутаг
Санан санан ирэх
Сэтгэлийн минь дуудлага
Сар жилүүдээр яаруулах
Сайхан нутгийн минь салхи
Алсаас цэнхэртэх
Байдрагийн гол
Араас түших аавын минь нутаг
Хүүхэд насны минь гэгээхэн он жилүүд
Хүрэм, хавцгай байгалийн үзэсгэлэн
Хүршгүй оргил, Жинстийн овоо
Хөх нуур, Цохиотын рашаан
Хүнийх биш миний л нутгийнх
Ар Жаргалант, өвөр жаргалант
Амьд бүхний жаргалын орон
Алсаас түшээд л бодолд минь өнждөг
Миний нутаг аа... С. Ундрах 2008.07.15

Comments

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх