Бие холдвол сэтгэл холдоно
Нэгэн эр гадаадад ажил хийхээр болж, өөрийн хайртай бүсгүйгээ уйлуулан оджээ. "Битгий санаа зовоорой". Чамдаа би өдөр бүр захиа бичиж байна гэжээ. Олон жилийн турш үнэхээр хайртай бүсгүйдээ захидал бичсээр байлаа. Гэтэл залууд өөрт нь шинэ ажил нь ихэд таалагдсан тул гэртээ харих бодол, төлөвлөгөө огт байсангүй. Харин нэг өдөр залууд хуримын урилга иржээ. Түүний найз охин нь нөхөрт гарах болсон байв. Бүсгүй найз залуугийнх нь захиаг авч ирж өгдөг байсан шуудан зөөгч залуутай суухаар болжээ. Бие биенээсээ хол удаан хугацаагаар тасран холдох гэдэг хайр сэтгэлийг хөргөж орхих тохиолдол байдаг ажээ. Хөөрхий залуу үнэхээр их гайхаж "Юу нь болохгүй байсан бэ? Би түүнд захидал, шоколад, цэцэг байнга явуулдаг байсан шүү дээ" гэлээ.
Хүмүүсийн хоорондох аливаа харилцаа нь буруу тийш болоод ирэхээрээ, тухайн хүнд явуулсан бэлэгний жагсаалт болон түүний төлөө хийсэн болгон ихэнх тохиолдолд ямар нэгэн юм гарч ирэхэд нөлөөлдөг. Бид үргэлж л "Би түүнд ийм зүйл өгсөн. Би чиний төлөө тийм зүйл хийсэн" гэж хэлдэг. Ингэхээр хайр сэтгэл гэдэг ямар нэгэн бэлэг, дурсгал, дуртай зүйлсийн цуглуулга юм шиг.
Бэлэг хэдийгээр чухал ч гэсэн хайр нь оролцоо, хүрэлцэхүй хэмээх хамгийн энгийн зүйлийг нэхэж байдаг... Undraa's notebook 2017.05.25
Comments
Post a Comment