Урсаад байна уу???
  Уйлаад байна уу???

Үүл хуралдсаар бороо орох
Үг хуралдсаар хэрүүл болох
Сүү гашилсаар ээдэм болох
Сэтгэл сэвтсээр гомдол болох
Тэнгэр хуйсагнасаар шуурга болох
Тоолон хүлээсээр хоног өнгөрөх

Хурсан нулимс хэмжээнээс хэтрэхээр
Гомдсон сэтгэл савнаасаа халихаар
Хайрласан итгэл ганцаардлаар дүүрэхээр
Гэгээлэг бодлууд хийсэн замхрахаар
Төлөвлөсөн ажил хугацаанаас хэтрэхээр
Төрүүлсэн үрээ санаж бэтгэрэхээр
Эргэн тойронд хэн ч байхгүй мэт
Дэрээ нормол мэгшихээр
Элэгээ эвхрэн хоноглохоор
Эх хүн гэдгээ умартахаар
Дэндүү их дотогшлохоор
Дэлхий гэгч давчдахаар
Аягандаа нулимс багтахгүй
Аяндаа хацрыг хамрыг даган
Хань эрэн
Хайр нэхэн
Халуу дүүгэн
Хацар норгон
Хамар шархиран урсах...

Comments

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх