Бүсгүйн тухай бүгээн бодол...
Гансарч ганцаардаж суусаар
Ганц олдох залуу нас чинь
Гэрийн мухарт өнгөрөх вий
Голж шилж алхсаар
Гэгэлзтэл дурлахаа болиод
Гэнэхэн насаа өнгөрөөх вий
Шунаж хундага тулгасаар
Шимгүй дарсанд дурлаад
Шөнийн охин болох вий
Сэтгэлээ уудалж чалчсаар
Санааны зоргоор нь уулзсаар
Сарны охин болчих вий
Нандин дурсамжаа бодсоор
Над дээр ирнэ гэж хүлээсээр
Насаараа ганцаараа хоцрох вий
Хором хийх чөлөөгүй ажилласаар
Хонуут өнжүүт зүтгэсээр
Хэн ч үгүй ганцаараа үлдэх вий
Дэргэдэх ганцыгаа гоочилсоор
Дандаа бусдад муулсаар
Дан ганцаараа зүтгэх болох вий
Харь явсныг хүлээсээр
Хаалга дуугарахыг чагнасаар
Хайран насаа барах вий
Гоё сайхан үгэнд хууртсаар
Гол дагаж намирсаар
Гэдсээ чирээд ганцаардах вий
Сурах насандаа энгэрээ задгайлаад
Сурагч насаа үнэгүйдүүлээд
Сүүтэй энгэр нулимсаар солих вий
Эрдэм дагадаг насаа
Эр дагаж эрхэлчхээд
Эмгэн болчихоод харамсах вий...
Бүсгүйн тухай
Бүгээн бодлууд
Болдоггүй бүхэн
Бодит амьдралаас л хөврөх юм... Undraa'S poem 2017.04.24
Ганц олдох залуу нас чинь
Гэрийн мухарт өнгөрөх вий
Голж шилж алхсаар
Гэгэлзтэл дурлахаа болиод
Гэнэхэн насаа өнгөрөөх вий
Шунаж хундага тулгасаар
Шимгүй дарсанд дурлаад
Шөнийн охин болох вий
Сэтгэлээ уудалж чалчсаар
Санааны зоргоор нь уулзсаар
Сарны охин болчих вий
Нандин дурсамжаа бодсоор
Над дээр ирнэ гэж хүлээсээр
Насаараа ганцаараа хоцрох вий
Хором хийх чөлөөгүй ажилласаар
Хонуут өнжүүт зүтгэсээр
Хэн ч үгүй ганцаараа үлдэх вий
Дэргэдэх ганцыгаа гоочилсоор
Дандаа бусдад муулсаар
Дан ганцаараа зүтгэх болох вий
Харь явсныг хүлээсээр
Хаалга дуугарахыг чагнасаар
Хайран насаа барах вий
Гоё сайхан үгэнд хууртсаар
Гол дагаж намирсаар
Гэдсээ чирээд ганцаардах вий
Сурах насандаа энгэрээ задгайлаад
Сурагч насаа үнэгүйдүүлээд
Сүүтэй энгэр нулимсаар солих вий
Эрдэм дагадаг насаа
Эр дагаж эрхэлчхээд
Эмгэн болчихоод харамсах вий...
Бүсгүйн тухай
Бүгээн бодлууд
Болдоггүй бүхэн
Бодит амьдралаас л хөврөх юм... Undraa'S poem 2017.04.24
The titanium nitride gun coating – A new coating from the manufacturer
ReplyDeleteBy designating a titanium necklace piece of metal in titanium blue the coating of the stainless steel tip, the titanium welding tip passes over into the blade. 2020 ford ecosport titanium For blue titanium cerakote