Эс бөгөөс...

Шинэхэн залуухан халуухан дээрээ
Шөнийн дотно амлалт дээрээ
Охин биеийнхээ омголон дээрээ
Ододтой ханьсах жаргал дээрээ
Хайр гээчийг урин зал
Хаалгаа нээгээд урин зал

Залуухан насны үзэсгэлэн дээрээ
Зүс царайгаа гоёдог дээрээ
Зүүдээ ярьж нялхардаг дээрээ
Зүрх зураад болздог дээрээ
Зогссон цаг мэт бат зогс
Зүрхнээс бусдыгаа битгий зогсоо...

Гоо үзэсгэлэн арилан арилтал
Гоё төрхөө гундан гундтал
Гунхсан бэлхүүсээ тэврэн тэвэртэл
Гоё чигээрээ цагаа зогсоо
Гоолиг биеэрээ өдөр бүр гоё
Гадсан өсгийт дээр өдөр бүр гунх
Гэрийн халаатаа гоёмсогоор соль
Гэрт ч ажилд ч өдөр бүр гоё
Гал халуухан хайраа өдөр бүр сануул.

Уйддаг юм эрчүүд
Урдуур гунхах бүсгүй
Нас залуухан бүсгүйг
Намба суусан ч аждаг юм
Насаараа дуралсан гэж
Нэг өдөр гоёлоо бүү тайл
Нэгэн зууныг гоёороо мөнхөр
Нэгэн биеийг хоёр болгосон ч
Нимгэн гангараа нарийхан өсгийтөөрөө гоё

Эс бөгөөс...

Намар болоод навчис унах шиг
Хавар болоод цэцэгс ногоорох шиг
Нэг л гунигтай
Хайрыг чи хаа сайгүй хайна
Нэг ч үнэн байхгүй мэт
Нэг ч хуурамч байхгүй мэт
Нэгэн модны мөчир
Нэгэн гэрлийн үзүүр
Гуниг хурах чээжэндээ
Уйтгар хурсан харцандаа
Ганцхан хайр гээчийг хайна
Уйтай юм аа энэ хайр
Уртаар санаа алдах
Урамгүйхэн ганцаар өтлөх
Уйлаад ч ирэхгүй өдрүүд үргэлжилнэ... Undraa'S poem 2017‌‌᠃04᠃22



Comments

  1. Зүсний сайханд харц уналаа ч
    Зүрхний чандад хайр ургадаггүй
    Уусахын сайхнаар сэтгэл нэгдэж
    Учрахын тавьланд хайр цэцэглэнэ ээ.

    Үг эвлүүж толгой холболгүй тунч удсан байна. Дүүгийн шүлэг сэтгэл хөглөлөө. Баярлалаа

    ReplyDelete

Post a Comment

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх