Залхаад байна уу

Залхаад байна уу биенээсээ
Жаргал нь ихдээд бялуурч буйн шинж
Гомдоод байна уу бие биедээ
Ганцаар байхыг хүсч буйн шинж
Гутраад  байна уу бие биедээ
Гоё үгсээ мартаж буйн шинж
Залхаад л байна уу бие биенээсээ
Зайгүй удсан болоод л тэр
Дурламаар байна уу хэн нэгэнд
Дандаа хамт байсаар дассаны л шинж
Зөрүүдлээд л баймаар байна уу
Зөөлөн хэлбэрээр салахын шинж
Зүүдлээд байна уу өөр нэгнийг
Зүрх чинь холдож буйн шинж...
Шинж бүхэн илрээд байвал
Шинэхэн шигээ болзоод алх
Шөнийн хайраа сэтгэлээсээ хүс
Шиврээ бороонд хөтлөлцөөд алх
Шивнэх хайраа давтаад үз
Шив шинээрээ эзнээ хүлээгээд
Сайхан хайр чинь сэргээд ирнэ ээ...Undraa'S poem 2017.04.22

Comments

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх