Ганцаардлын тухай

Хааяа зүгээр л ганцаардах юм. Гэвч би хэзээ ч ганцаардах хүн биш л юмсан. Яагаад гэвэл гэр бүл, үр хүүхэд, хань ижил гээд бүгд амьд сэрүүн байгаа л даа. Ингэхээр ганцаардал гэхээр хэн нэгэн хүн ганцаарахнаа байхдаа мэдэрдэг тэр мэдрэмж яав ч биш. Ганцаардал гэдэг нь ганцаарахнаа нэг өрөөнд суугаад гүеүрэх мэдрэмж лав биш. 
Харин ч эсрэгээрээ өдөр хоног бүрийг эргэцүүлэн тунгаах ганцаар суух орчин нөхцлийг эрж хайх гарц ч байж магадгүй. Эргэн тойрныхонтойгоо санаа сэтгэл нийлэх, зам мөр нийлэх нэгэн байхгүй зүгээр л оюун санааны ганцаардалд орох тийм нэгэн мэдрэмж ч байж болох. аль боловч ганцаардал гэдэг нь цорын ганц, нэг зүйлийг илэрхийлсэн үгийн үндэс язгуур болох нь үнэн ч.... Чухам ямар нөхцлөөр, ямар байдлаар энэхүү үгийн эзэн болох нь сэтгэлийг минь онгично. Дотор хүн маань ганцаар байхыг хүсэх, гадна бие маань ганцаар байхаас залхах гээд алин болохыг би таашгүй. Ямар боловч би өнөөдөр хачин их ганцаардлыг мэдэрсэн. 
Өглөөг хайрттайгаа ярьж угтаж, өдрийг үрийнхээ дууг сонсож тайтгарч үдшийг эхийнхээ мэндийг эрж зөөлөрч сууна. Гэртээ ганцаарахнаа биш 4үүлээ атал би ганцаардах. 
 Сэтгэлдээ, зүрхэндээ хайр дүүрэн хүмүүсээр хүрээлүүлсэн ч би ганцаардсаар. Гэрэлтэй саруулхан өрөөнд би ганцаардсаар...2017.04.22 21:12

Comments

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх