Шүлэг


Шөнийн сарны тунгалаг туяа
Шүүрс алдмаар атаархам байна
Сүү шиг цагаахан сэтгэл
Шүлэг тэрлэмээр сэрүүхэн байна
Огторгуйд гялалзах өнгөлөгхөн одод
Орой дээр туяаранхан байна
Охин миний ариухан сэтгэл
Онгод ормоор гэгээхэн байна
Үүлгүй тэнгэрээс хур буух шиг
Үдшийн тэнгэрээс шүлэг хөтлөх юм
Хоёрхон чавхдсаас дуу хөглөх шиг

Хэдхэн мөчид шүлэг төрөх юм. /2009 он 11сар 08/ 
гээд л сурагчийн дүрэмт хувцастай жаахан охин шүлэг бичээд л догдлоод л мөрөөдөөд л суудаг байж... Энэ л үе минь цагаахан цайлган, санаа зовох Сэтгэлийн шаналалгүй торгон хором мөч байжээ... 8 жил ард үлдэж...

Comments

Post a Comment

Popular posts from this blog

Хөхөө шувууны үлгэр

Шууз хийх