Posts

ЗААВАЛ ЧЭЭЖЛЭХ ШҮЛГИЙН ЖАГСААЛТ    Д. Нацагдорж “миний эжий”    С. Дулам “Хүмүүн бичиг”     Д. Дашдондог “Өргөө”    Т. Очирхүү “Урам хайрла”    Хуульч Сандаг “Салхинд хийссэн хамхуулын хэлсэн үг”     Д. Равжаа “Ичиг ичиг”    Д. Нацагдорж” Миний нутаг”    Б. Ренчин “Монгол хэл”   Т. Галсан “Жирмийн сүлжээ”   Д. Нацагдорж “Дөрвөн цаг”   О. Дашбалбар “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” О. Дашбалбар “Тэнгэр шиг бай” Б. Лхагвасүрэн” Боржигоны бор тал”   Д. Пүрэвдорж “Чингис”   Б. Явуухулан “Би хаана төрөө вэ”   Д. Нямсүрэн “Дөрвөн цаг”   Б. Явуухулан “Тэхийн зогсоол”   П. Бадарч “Эхийн сэтгэл”   Мандухай сэцэн хатны тангарагын шүлэг”   Д. Нацагдорж “Алс газар сурахаар одогсод”   О. Дашбалбар “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” П. Бадарч “Есөн эрдэнийн орон”   Д. Пүрэвдорж “Тусгаар тогтнол”   М. Цэдэндорж “ Морин хуур” ...

Миний орон зай

Хааяа ч гэсэн Хөөрхөн хүмүүсээс хөндийрөөд Үгэн далайд умбах Үзгэн хошуу нийлүүлэх миний л орон зай Сэм сэмхэн орж Сэтгэгдэл орж унших Сайхан инээмсэглэж Сэлфи хийх Тансаг амьдралаараа гайхуулах Тав Ж долоо Ж дээрэлхэх Мөнгөнөөс өөр юм бодохоо байсан Мөрөөдөхөөс өөрийг хийхээ байсан Уран цэцэн нь дэндсэн Ухаантны үг ишилсэн Бэлэн амьдрал Бэлтэй эр Хялбар ажил Их мөнгө хүссэн хүмүүсээс Энэхэн орон зайд би өөрөөрөө л байх юм. Бусдын жишигийг дагаж Будагтай нүүрээрээ гоёж Бүлцийтэл уйлж гомдсон атлаа Бүүр эсрэгхэн постолж Ялна, дийлнэ чадна хэмээж Ялд оноогдсон хүн шиг Янзын юм оруулдаг ч Яалтай ч билээ нийгмээсээ суралцаж буй нь л тэр биз ээ. Төрийн дээд индэрт Түмэнээсээ ичихээ байсан Төмөр нүүртнүүд нь  ширэлж Баас шээсээрээ дуудалцаж Хоносон хоноглосон, янаг амрагуудаа Бэл бэнчин хөрөнгө мөнгөө Хээв нэгхээн мэдээлж байхад Тольдож үлгэрлэж байгаа мань нь Түүнээс юугаар дутхав дээ... Түгээж бас тунхаглаж хов базалцаж л сууна... Хааяа ч гэсэн ...

Ядаж л зорилготой явна...

Илтгэл бичих Шатрын ном хэвлэх Англи хэл сурах Солонгос хэл сурах Сурах юм мөн ч их байна даа... Мөрөөдөж л сууя даа. Зорилго тавиад Нэг нэгээр алхаж л явна Нэр миь үлдэх Нэг насны түүхээ бичиж л сууя даа...2017.11.22

Монгол хэлний зүй

Би өөрөө балархай эгшиг Эцэг минь том үсэг Ижий минь эрдмийн заяа гийгүүлсэн Эгшиглэнт А үсэг Амьдрал минь сонсголонт урт эгшиг Амьдрахын тулд хийсэн бүхэн минь үйл үг Магтаал хувцас 2 тодотгол Алдаа эндүүрэл 2 гээгдэх эгшиг Ирээдүй ирэх үгүй учралууд асуултын тэмдэг Гэнэн залуу нас минь анхаарлын тэмдэг МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛ ХЭЛНИЙ ЗҮЙ  Б. Лхагвасүрэн "Монгол хэлний зүй"

Шууз хийх

Шууз Дулааны улиралд махыг нойтноор нь хадгалах уламжлалт арга бол шууз хийх юм. Махыг шуузлахдаа жижиглэн хөшиглөж ширмэн тогоонд хуурна. Ингэж хуурахад их хэмжээний шүүс ялгарна. Энэхүү шүүсийг маханд нь шингээж ширгэтэл хуурна. Хуурсан махаа сэрүүн газар тавьж хөргөнө. Хөргөсөн махыг паалантай буюу модон саванд хийж гулууз модоор хий орох завсаргүй нягт чигжээд сайн таглана. Бэлтгэсэн шуузаа сэрүүн газар хадгална. Махаа жижиглэе, хөшиглөе, шуузалъя, хадгалъя, идье. 
Түүвэр өгүүлбэрүүд Эмнэг хангалыг эр, бяр, эв дүйгээр номхтгож буй адуучинг харахаар үнэхээр бахархалтай. Оролдлого сайт оройд нь хүрнэ. Шувууд ганганахад сэтгэл сэргэнэ. Нар аль хэдийн гарчхаад байна. Өөрийгөө таньснаар бие хүн болон төлөвшинө. Морио уяя, гэрээ барья. Залхууралд бууж өгвөл өөрийн тавьсан зорилгоосоо буцах аюултайг бүү март. Уншсанаар номыг мэдэж авдаг, ярилцсанаар түүн лүгээ ухаан суудаг. Хүрэн үнээ маань тугаллалаа. Үүр цайснаас хойнохон час гэсэн дуугаа өргөн цангинуулсаар ертөнц дээр шинэ хүү мэндлэв.                                                                                                                      Түүвэр өгүүлбэрүүд 1. Би Улаанбаатар хотын Баян...
С. Дулам “Хүмүүн бичиг” шүлэг          1. Тэнгэр газар 2-ыг учруулж Намираа хур орох мэт Тэнүүн уйтгар 2-ыг учирлаж Морин хуур дарах мэт           2.    Тэлмэн жороогийн удгал Монгол бичгээрээ бичдэгсэн Титэм, шүд, нуруу, шилбэтэй Тэр чигээрээ хүн бичиг минь 3. Харанхуй шөнийн цахилгаан цахихад Хаялга цацлага нь зуралзах шиг болдог Хаврын униар цас ханзрахад Хархан бийрээр таталгах шиг болдог 4.  Халуун хошуут малын данс шиг Халзан цагаан сүрэг минь бэлчдэг Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг Хөндлөн хөх уулс нь бидэртдэг 5.  Удам залгасан нутгийнхаа хаанаас ч Төр улсынхаа тамганд сийлээстэй Түмэн газрын хэрэмнээс ч дуулиантай Түвшин мэргэдийн өвөрт хуйлаастай 6.    Түүх бүтээлцэж явсан бичиг минь Арвис эрдмийн ариун дээжийг Арван ухааны номонд ботилж Есөн эрдэнээр хувилган гэрэлтсэн Ер бишийн хувь тавилантай 7.    Нумын хөвч шиг бичиг минь ...