ЗААВАЛ ЧЭЭЖЛЭХ ШҮЛГИЙН ЖАГСААЛТ Д. Нацагдорж “миний эжий” С. Дулам “Хүмүүн бичиг” Д. Дашдондог “Өргөө” Т. Очирхүү “Урам хайрла” Хуульч Сандаг “Салхинд хийссэн хамхуулын хэлсэн үг” Д. Равжаа “Ичиг ичиг” Д. Нацагдорж” Миний нутаг” Б. Ренчин “Монгол хэл” Т. Галсан “Жирмийн сүлжээ” Д. Нацагдорж “Дөрвөн цаг” О. Дашбалбар “Амьддаа бие биеэ хайрла, хүмүүс ээ” О. Дашбалбар “Тэнгэр шиг бай” Б. Лхагвасүрэн” Боржигоны бор тал” Д. Пүрэвдорж “Чингис” Б. Явуухулан “Би хаана төрөө вэ” Д. Нямсүрэн “Дөрвөн цаг” Б. Явуухулан “Тэхийн зогсоол” П. Бадарч “Эхийн сэтгэл” Мандухай сэцэн хатны тангарагын шүлэг” Д. Нацагдорж “Алс газар сурахаар одогсод” О. Дашбалбар “Залуус дүү нартаа хүргэх шүлэг” П. Бадарч “Есөн эрдэнийн орон” Д. Пүрэвдорж “Тусгаар тогтнол” М. Цэдэндорж “ Морин хуур” ...
Posts
Showing posts from November, 2017
Миний орон зай
- Get link
- X
- Other Apps
Хааяа ч гэсэн Хөөрхөн хүмүүсээс хөндийрөөд Үгэн далайд умбах Үзгэн хошуу нийлүүлэх миний л орон зай Сэм сэмхэн орж Сэтгэгдэл орж унших Сайхан инээмсэглэж Сэлфи хийх Тансаг амьдралаараа гайхуулах Тав Ж долоо Ж дээрэлхэх Мөнгөнөөс өөр юм бодохоо байсан Мөрөөдөхөөс өөрийг хийхээ байсан Уран цэцэн нь дэндсэн Ухаантны үг ишилсэн Бэлэн амьдрал Бэлтэй эр Хялбар ажил Их мөнгө хүссэн хүмүүсээс Энэхэн орон зайд би өөрөөрөө л байх юм. Бусдын жишигийг дагаж Будагтай нүүрээрээ гоёж Бүлцийтэл уйлж гомдсон атлаа Бүүр эсрэгхэн постолж Ялна, дийлнэ чадна хэмээж Ялд оноогдсон хүн шиг Янзын юм оруулдаг ч Яалтай ч билээ нийгмээсээ суралцаж буй нь л тэр биз ээ. Төрийн дээд индэрт Түмэнээсээ ичихээ байсан Төмөр нүүртнүүд нь ширэлж Баас шээсээрээ дуудалцаж Хоносон хоноглосон, янаг амрагуудаа Бэл бэнчин хөрөнгө мөнгөө Хээв нэгхээн мэдээлж байхад Тольдож үлгэрлэж байгаа мань нь Түүнээс юугаар дутхав дээ... Түгээж бас тунхаглаж хов базалцаж л сууна... Хааяа ч гэсэн ...
Монгол хэлний зүй
- Get link
- X
- Other Apps
Би өөрөө балархай эгшиг Эцэг минь том үсэг Ижий минь эрдмийн заяа гийгүүлсэн Эгшиглэнт А үсэг Амьдрал минь сонсголонт урт эгшиг Амьдрахын тулд хийсэн бүхэн минь үйл үг Магтаал хувцас 2 тодотгол Алдаа эндүүрэл 2 гээгдэх эгшиг Ирээдүй ирэх үгүй учралууд асуултын тэмдэг Гэнэн залуу нас минь анхаарлын тэмдэг МИНИЙ ЭХ ОРОН МОНГОЛ ХЭЛНИЙ ЗҮЙ Б. Лхагвасүрэн "Монгол хэлний зүй"
Шууз хийх
- Get link
- X
- Other Apps
Шууз Дулааны улиралд махыг нойтноор нь хадгалах уламжлалт арга бол шууз хийх юм. Махыг шуузлахдаа жижиглэн хөшиглөж ширмэн тогоонд хуурна. Ингэж хуурахад их хэмжээний шүүс ялгарна. Энэхүү шүүсийг маханд нь шингээж ширгэтэл хуурна. Хуурсан махаа сэрүүн газар тавьж хөргөнө. Хөргөсөн махыг паалантай буюу модон саванд хийж гулууз модоор хий орох завсаргүй нягт чигжээд сайн таглана. Бэлтгэсэн шуузаа сэрүүн газар хадгална. Махаа жижиглэе, хөшиглөе, шуузалъя, хадгалъя, идье.