Posts

Showing posts from October, 2017
Түүвэр өгүүлбэрүүд Эмнэг хангалыг эр, бяр, эв дүйгээр номхтгож буй адуучинг харахаар үнэхээр бахархалтай. Оролдлого сайт оройд нь хүрнэ. Шувууд ганганахад сэтгэл сэргэнэ. Нар аль хэдийн гарчхаад байна. Өөрийгөө таньснаар бие хүн болон төлөвшинө. Морио уяя, гэрээ барья. Залхууралд бууж өгвөл өөрийн тавьсан зорилгоосоо буцах аюултайг бүү март. Уншсанаар номыг мэдэж авдаг, ярилцсанаар түүн лүгээ ухаан суудаг. Хүрэн үнээ маань тугаллалаа. Үүр цайснаас хойнохон час гэсэн дуугаа өргөн цангинуулсаар ертөнц дээр шинэ хүү мэндлэв.                                                                                                                      Түүвэр өгүүлбэрүүд 1. Би Улаанбаатар хотын Баян...
С. Дулам “Хүмүүн бичиг” шүлэг          1. Тэнгэр газар 2-ыг учруулж Намираа хур орох мэт Тэнүүн уйтгар 2-ыг учирлаж Морин хуур дарах мэт           2.    Тэлмэн жороогийн удгал Монгол бичгээрээ бичдэгсэн Титэм, шүд, нуруу, шилбэтэй Тэр чигээрээ хүн бичиг минь 3. Харанхуй шөнийн цахилгаан цахихад Хаялга цацлага нь зуралзах шиг болдог Хаврын униар цас ханзрахад Хархан бийрээр таталгах шиг болдог 4.  Халуун хошуут малын данс шиг Халзан цагаан сүрэг минь бэлчдэг Хөлгөн судрын мэргэн гарчиг шиг Хөндлөн хөх уулс нь бидэртдэг 5.  Удам залгасан нутгийнхаа хаанаас ч Төр улсынхаа тамганд сийлээстэй Түмэн газрын хэрэмнээс ч дуулиантай Түвшин мэргэдийн өвөрт хуйлаастай 6.    Түүх бүтээлцэж явсан бичиг минь Арвис эрдмийн ариун дээжийг Арван ухааны номонд ботилж Есөн эрдэнээр хувилган гэрэлтсэн Ер бишийн хувь тавилантай 7.    Нумын хөвч шиг бичиг минь ...